Боломжийг нээж, Боловсролыг түгээнэ.
Шалгалтын өндөр оноо амлах ба Солонгосын их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж.
Энэхүү хөтөлбөр нь 1 жилийн хугацаанд Солонгос хэлний бүх шатанд суралцах боломжийг олгоно. Суралцагчид үсэгнээс эхлээд TOPIK шалгалтанд 4-6 оноо авахад бэлтгэх бөгөөд энэхүү шалгалт нь Солонгосын их сургуульд тэтгэлэгтэй сурах боломжийг нээж өгнө. Сургалт нь бүх түвшинд тохирсон бөгөөд тухайн суралцагчийн хэлний мэдлэгийн түвшинд тохируулан хичээллэх болно. TOPIK шалгалт нь Солонгос улсад суралцах ирээдүйн амжилтыг тань баталгаажуулах түлхүүр юм.
Хөтөлбөрийн онцлог:
Түвшин ахих хурдтай сургалт - 3 сард 1 level ахиснаар эрчимтэйгээр хэлний мэдлэгээ ахиулах боломжтой.
Энэхүү хөтөлбөр нь 3 сарыг 1 шат гэж тооцдог хурдтай сургалт бөгөөд таны хэлний түвшинг түргэн хугацаанд ахиулна. Суралцагчдыг анхан шатнаас дунд шат руу шилжүүлэхэд чиглэсэн энэ хөтөлбөр нь тухайн суралцагчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хичээллэдэг. Суралцагчид эхлээд үндсэн суурь мэдлэг эзэмшиж, дараа нь дараагийн шат руу амжилттай шилжих боломжтой болно.
Хөтөлбөрийн онцлог:
Тухайн улирлын TOPIK шалгалтанд бэлдэх улирлын чанартай сургалт
Энэхүү хөтөлбөр нь хавар, намар улирлуудыг хамарсан, тухайн улирлын TOPIK шалгалт дөхөх үед эхлэх сургалт юм. Суралцагчид тус сургалтанд орсноор TOPIK шалгалтанд амжилттай оролцож, өндөр оноо авахад бэлдэнэ. Сургалт нь зөвхөн шалгалтын агуулгыг давтсанаар зогсохгүй, шалгалтын онцлог, агуулгын талаар онцгой зөвлөмжүүдийг өгөх болно.
Хөтөлбөрийн онцлог:
Монголдоо эхний 6 сард Солонгос хэлний анхан шат, дараагийн 6 сард Солонгосын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах
Энэхүү урт хугацааны хөтөлбөр нь 6 сарын турш монголд Солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох бөгөөд үлдсэн 6 сард Солонгосын их сургуулиудын хэлний бэлтгэлийн хөтөлбөрөөр үргэлжилнэ. Та эхний 6 сардаа Солонгос хэлний суурь мэдлэгийг эзэмшиж, дараа нь Солонгосын их сургуулиудад суралцан хэлний мэдлэгээ ахиулах болно.