2019 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө аялал жуулчлал, боловсрол зуучлал, хэлний сургалт гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.
БОЛОВСРОЛ ЗУУЧЛАЛ, ХЭЛНИЙ СУРГАЛТ
Манай байгууллага нь БНСУ-ын 20 гаруй шилдэг их сургуулиудтай албан ёсны хамтын ажиллагаатайгаар хамтран ажилладаг бөгөөд Монгол оюутнуудыг БНСУ-ын шилдэг их сургуулийн хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт зуучлах бүхий л процессийг гүйцэтгэн цогц үйлчилгээг үзүүлж байна. Манай баг хамт олон нь англи, солонгос хэлтэй менторууд болон мэргэжлийн багш нараас бүрдсэн бөгөөд “Өсвөр насны сурагчид болон оюутан залуусын сэтгэл зүйг ойлгон дэмждэг” шилдэг залуу хамт олноос бүрдсэн.
Мөн Англи болон Солонгос хэлний оноо амласан сургалтын хөтөлбөрүүдээрээ дамжуулан гадаадын ШИЛДЭГ их сургуулиудад шууд тэтгэлэгтэйгээр элсэн суралцах боломжийг олгохоор зорин ажиллаж байна. Бид Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрлөөр баталгаажуулсан сургалтын хөтөлбөрөөрөө сурагчиддаа чанартай хэлний боловсрол олгохыг эрмэлзэж байна.