Боломжийг нээж, Боловсролыг түгээнэ.

Oneroad logo
Хэлний бэлтгэл
Үндсэн анги
Untitled-1
БНСУ-дахь хэлний бэлтгэл

БНСУ-д бакалавр, магистр, докторын түвшинд суралцахын өмнө хэлний оноогүй тохиолдолд их сургуулийн харьяа хэлний бэлтгэлийн төвд суралцах боломжтой байдаг.

  • Визний ангилал D-4
  • Жилдээ 4 улиралтай бөгөөд 3,6,9,12 саруудад улиралууд эхэлдэг.
  • Нийт 6 түвшинтэй бөгөөд 1-р түвшинээс эхлээд 6-р түвшин үзэж дуустал 1 жил 6 сарын хугацаа зарцуулдаг.
  • Ихэнх сургуулиудын хэлний бэлтгэлийн 1 улирал нь 10 долоо хоногийн турш үргэлжилдэг.
  • Хичээлийн хуваарь нь даваа - баасан гаригуудад өдөрт 4 цагаар хичээллэдэг.
  • 1 улиралын сургалтын төлбөр сургуулиасаа хамаарч 1,300,000 вон - 1,860,000 вон байдаг.
  • Төлбөрийг ихэнх тохиолдолд 1 жилээр буюу 4 улиралаар төлдөг.
  • Хэлний бэлтгэлд суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжгүй.
БНСУ-ын их сургуулиудын үндсэн анги

БНСУ-ын сургуулиудад бакалавр, магистр, докторын түвшинд суралцахад хэлний оноо болон бусад үзүүлэлтээс хамааран тэтгэлэгтэй суралцах боломжтой

  • Визний ангилал D-2
  • Жилдээ 2 улиралтай бөгөөд хичээлийн шинэ жил нь хаврын улиралд эхэлдэг.
  • Хавар болон намар элсэлтээ авдаг бөгөөд мэргэжилээсээ хамааран 14-16 долоон хоног хичээллэдэг.
  • Мэргэжилээсээ хамааран нийт 120-140 кредит цаг үздэг
  • Сургууль болон мэргэжилээсээ хамааран сургуулиудын төлбөр өөр өөр байдаг.
  • Сургуулийн төлбөрийг нэг улиралаар нь төлдөг
  • Суралцаж байх үедээ нийт хичээлийн голч дүнгээс хамааран тэтгэлэг аван суралцах боломжтой байдаг.